ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12 өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон Эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн нарт Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 2 үе шаттай болж байгаа ба эхний ээлжийн сургалтанд төв, зүүн, баруун болон говь, хангайн бүсийн 15 аймгаас эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Сургалтын үйл ажиллагааг нээж ДЭМБ-ийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар үг хэллээ.