БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод өнгөрөгч ням гаригт коронавирусний халдварын хоёр тохиолдол батлагдсаны дараа хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Тэгвэл коронавирусний халдварын тархалтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.
Тус хотын эрх баригчдын мэдээлснээр “11 дүгээр сарын 24-нөөс эхлэн хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүх чиглэлийг түр хугацаагаар зогсоож байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сэргээх хугацааг нэмж мэдээлнэ” гэжээ.