Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох санал дэвшүүлжээ

2021-11-10
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж байгаа аж.

Мөн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын нэг хувь татвар тооцох зэрэг санал дэвшүүлжээ. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна хэмээн үзсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!