Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа бөгөөд салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буулаа.
Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байна. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурах юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байна.