40617 кг эм, эмнэлгийн хэрэгсэл ирлээ

2021-11-09
1 min read

МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна.

11-р сарын 8-ны ѳдрийн Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлэгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.

Тус компани энэ сарын 10-ний ѳдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг мѳн тээвэрлэн авчрахаар төлөвлөөд байна.

Орчуулах »
error: Content is protected !!