Авлигатай тэмцэх газар нь “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүгнэлт, зөвлөмж санал боловсруулах (хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх)” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250
Холбоо барих утас: 70112565