ХҮН-с Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, “Одоо байгаа тогтолцоогоор жолоочийн эрх ашиг хамгаалагдахгүй, даатгалын компаниуд ашиг олж байна гэж хууль санаачлагч ярьж, ашигтай ажилласан компанийг шалгана гэх юм. Энэ нь ардчилсан нийгэмд байж болохгүй комунист үзэл юм.
Хууль санаачлагчид албан журмын даатгалыг төр хийдэг, сайн дурын даатгалыг даатгалын компани хийдэг гэж иргэдэд ойлгуулж байна. Энэ хаана ч байхгүй. Өнөөдөр Улсын их хурлаар энэ хуулийг хэлэлцэж, батлах нь. Даатгалын салбарт 5000 хүн ажиллаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал салбарын 2000 ажилтан ажилгүй болно. Монгол Улсад даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам байдаг. Иймээс уг асуудалд Сангийн сайд байр суурь илэрхийлэх хэрэгтэй” гэв.