“e-Mongolia” аппликейшнаар вакцины тунг шалгах боломжтой

2021-11-03
1 min read

Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж буй. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20,000 төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа.

Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейшныхээ тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой боллоо. Ингэхдээ та “e-Mongolia” аппликейшнээрээ тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой.

Хэрвээ үйлчлүүлэгч тань иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд та үйлчлүүлэгчээсээ “e-Mongolia” аппликейшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликейшны нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгаарай.

Дашрамд мэдээлэхэд, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ.

Эх сурвалж: ХХМТ

Орчуулах »
error: Content is protected !!