УЛСТӨРИЙН КОСПЛЕЙ & ГҮРЭН ДАМНАСАН ИЧГҮҮР

ОХУ-ын “Россия 24” суваг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг ичгүүртэйгээр яг таг даган дууриасан зургуудаар мэдээлэл бэлтгэжээ.

Өөрийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилгүй, байр суурьгүй дорой буурай нэгэн гэдгээ Путины алхам бүрийг гутамшигтайгаар даган дууриадаг үйлдлээрээ нотлон харуулдаг хэмээн олон нийт У.Хүрэлсүхийг шүүмжилсээр ирсэн.

Түүний тэнэглэл хэрээс хэтэрч, савнаасаа хальсны баталгаа болж хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид энэ талаар онцлон мэдээ бэлтгэсэн нь ёстой нүдний булай гээч болон монгол түмэн төрийн тэргүүнээсээ ичиж, хэлэх хэлэхгүй үгээр буруутган шүүмжилж байгаа юм.

Россия 24 сувгийнхан түүний эл үйлдлийг улстөрийн косплей (комик, кино, ном, анимэ, манга эсвэл видео тоглоомыг сэдэвлэн дууриагч) хэмээн нэрлэсэн бөгөөд нэвтрүүлгийг үзсэн оросын иргэд шоолон элдэвлэж, гутаан доромжлоод зогсохгүй олон нийтийн сүлжээгээр “төрийн тамга тэвэрсэн толгойгүй удирдагч” гэцгээж байна.

Орчуулах »
error: Content is protected !!