ЭМЯ: 70512 хүн шинжилгээ хийлгээд байна

2020-11-24
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.24-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийт 4335 хүнд шинжилгээ хийснээс 32 сорьцонд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 3 тохиолдол нэмж илэрч нийт 54 тохиолдол боллоо. Дээрх гурван тохиолдлын нэг нь “Буянт-Ухаа” хороололд анхны бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал байгаа. Хоёр дахь нь төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч, сүүлийнх нь “Буянт-Ухаа” хороололын хүн байна.

Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрч нийт 124 тохиолдол боллоо. Говьсүмбэр аймагт гурван тохиодол шинээр илэрлээ. Дээрх шинэ тохиолдлууд бүгд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал тул тусгаарлагдаж байсан гэсэн үг. Халдвар тархаад байгаа Дархан-Уул (20), Дорноговь(14), Орхон (17) аймгуудаас халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

2020.11.10-нд Алтан булаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрч зөөвөрлөгдөн орж тохиолдол нэгээр нэмэгдлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 672, дотооддоо халдварласан 235 боллоо гэв.

Орчуулах »
error: Content is protected !!