Манай улсад хүүхэд, залуус сүнсний баяраар арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрөөх сонирхолтой байдаг. Гэвч Боловсрол шинжлэх ухааны яамнаас нийтээр тэмдэглэн өнгөрөөх баярын жагсаалтад ороогүй учраас -ыг ЕБС-ууд тэмдэглэхгүй байх тушаал, шийдвэрийг 2018 оноос хойш гаргасан байдаг.
Тухайлбал, нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг үүрэг болгож байв. Тиймээс энэ жил ч мөн тус баяртай холбоотой аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэл өгчээ.