Амгалан амаржих газарт тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, инноваци нэвтрүүлж байна

2021-10-26
1 min read

Нийслэлийн Амгалан амаржих газарт тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ инновациудыг нэвтрүүлж байна. Амгалан амаржих газар нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 510 мянга гаруй иргэнд эх, нярай, эмэгтэйчүүд, мэс засал, амбулатори болон хүлээн авахын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Жилд 9000 орчим эмэгтэй амарждаг тус газарт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 2800-2900 мэс засал хийгдэж байна.

Мөн умайн хүзүүний хавдар, хөхний хавдрын оношилгоо эмчилгээ хийж, эрсдэлтэй жирэмслэлтийг амбулаторит хянаж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!