2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын томоохон боомт хот Владивосток хотноо Азийн хүүхдийн VII наадам болно. ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог тус наадмын бүртгэл үргэлжилж байна.
Наадам бадминтон, бокс, кураш, хапсагай бөх, жүдо, хөнгөн атлетик, мас бөх, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, чөлөөт, сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, уран сайхны гимнастик, 3х3 сагсан бөмбөг, футзал, элсний волейбол зэрэг спортын төрлөөр явагдах бөгөөд оролцох боломжтой спорт холбоод арванхоёрдугаар сарын 1-ний дотор МҮОХ-нд хүсэлтээ ирүүлнэ үү.
Владивосток нь ОХУ-ны газар нутгийн зүүн өмнөд хэсэгт байрлалтай, Япон тэнгисийн эрэг дээрх 600 гаруй мянган хүн амтай, чийглэг дулаан уур амьсгалтай хот юм. Азийн хүүхдийн наадам хуваарь ёсоор 2020 онд зохиогдох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшилж, ирэх жил зохиогдохоор болоод байна.