Төрөх тасаг ургийн бичлэгийн нэгдсэн системтэй болсноор эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ нэмэгдлээ

2021-10-25
1 min read

Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасаг нь ургийн бичлэгийн нэгдсэн системтэй болсноор төрөхийн өмнөх өрөөнд байгаа жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд давхар хяналт тавьж байна.

Ургийн зүрхний бичлэг болон хөдөлгөөн, эхийн умайн базлалтын талаарх мэдээллийг дэлгэцээр дамжуулан хянах бөгөөд эргэлзээтэй мэдээлэл, ургийн бүтэлтийн шинж тэмдэг илэрсэн үед дохио өгч мэдэгддэг тул эх, нярайд яаралтай тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх боломжтой болсон байна.

Орчуулах »
error: Content is protected !!