АТГ 44 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна

2021-10-24
1 min read

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 40 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас таван гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 54 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Одоогоор 44 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!