Сүүлийн 24 цагт 1719 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 19 хүн эндлээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1553-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 964 нь нийслэлд, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 18.841 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 52.399 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.