Вакцинжуулалтыг идэвхжүүлэх аяныг зохион байгуулна

2021-10-21
1 min read

Вакцинжуулалтыг идэвхжүүлэх сарын аяныг зохион байгуулна хэмээн Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр мэдэгдлээ.

Тэрбээр, “Энэ долоо хоногт орон нутгийн, сумын эмч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 18 аймгийн 260 гаруй 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож байна. Сургалтын хөтөлбөрт гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлын зэргээс нь шалтгаалж эмчлэх зэрэг шаардлагатай мэдээллүүдээр хангах юм. Яам, агентлаг, холбогдох байгууллагуудад дархлаажуулах ажилд зохион байгуулалт хийх чиглэлийг өгсөн” гэлээ.

Орчуулах »