Хүүхдүүд 24 цагийн турш 108 утсанд үнэ төлбөргүй холбогдож мэдээлэл зөвлөгөө болон хамгааллын үйлчилгээ авах боломжтой

2020-11-24
1 min read

Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ сарын 22-ноос 23-ны 08.30 цаг хүртэл 282 дуудлага ирсэн бөгөөд тухай бүрт хариу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Хүүхдүүд 24 цагийн турш 108 утсанд үнэ төлбөргүй холбогдож мэдээлэл зөвлөгөө болон хамгааллын үйлчилгээ авах боломжтой.

Хүүхдийн тусламжийн утасны гол зорилго нь хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөлгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэхэд чиглэдэг билээ.

Иргэн Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж ХЭРСҮҮ ГУРВАЛЖИН хөдөлгөөнд нэгдээрэй.

https://www.facebook.com/khersuugurvaljin

#ХэрсүүГурвалжин

#ХамтдааХамгаалъя

Эх сурвалж: ХНХЯ

Орчуулах »
error: Content is protected !!