Эрсдэлгүй гэж үзвэл 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

2021-10-19
1 min read

Цар тахлын улмаас 2021-2022 оны хичээлийн жилд 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байгаа. Тэгвэл БШУЯ–ы сайд Л.Энх-Амгалан ЭМЯ, УОК–оос эрсдэлийн үнэлгээг хийн аюулгүй гэж үзвэл арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, Есдүгээр сарын 1-н буюу хичээл, сургууль эхэлснээс хойш коронавирусийн халдварт өртөх хүүхдүүдийн тоо өсөөгүй байна. Тодруулбал, өмнө коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхдүүд байсан. Харин УОК-ын энэ долоо хоногийн мэдээллээр хичээл сургууль эхэлснээс хойш коронавируст халдвар авсан хүмүүсийн 18 хувийг хүүхэд эзэлж байна. Мөн бид 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Сүүлийн мэдээллээр 2-3 насны хүүхдүүдийн бараг 90 орчим хувь томуугийн вакциныг бүрэн хийлгэсэн байна. Иймд одоо ЭМЯ, УОК-оос эрсдлийн үнэлгээ хийж хэрэв эрсдэлгүй гэх үндэслэл гарвал магадгүй арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг улс орон даяар цэцэрлэгт авах үйл ажиллаагааг зохион байгуулах болно” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!