Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54,515 эх амаржиж, 54,896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхэд аль аль нь тус бүр 4.5% буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Харин нас баралт 13,894 болж, өмнөх оны мөн үеэс 1,896 буюу 15.8%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. 1,000 хүнд ногдох төрөлт 16.2, нас баралт 4.1 буюу хүн амын ердийн цэвэр өсөлт 12.1 байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт юм. Эх сурвалж: ҮСХ
Эх сурвалж: ҮСХ
Эх сурвалж: ҮСХ