ОХУ-д Covid-19 өвчнөөр хоногт 1000 гаруй хүн энджээ

2021-10-17
1 min read

ОХУ-д цар тахлын халдвар анх дэгдсэнээс хойш Covid-19 өвчнөөр нэг хоногийн дотор 1000 гаруй хүн нас барлаа хэмээн BBC мэдээлжээ.

Тус улсад сүүлийн долоо хоногт цар тахлын шинэ халдвар, нас баралтын тоо тасралтгүй нэмэгдээд байгаа билээ.  Харин Кремль үүний шалтгааныг ард иргэд вакцин тариулахгүй байгаатай холбон тайлбарласан байна. Тухайлбал, ОХУ-ын нийт хүн амын гуравны нэг орчим нь л дархлаажуулалтад хамрагдсан гэнэ.

Түүнээс гадна өчигдөр/2021.10.16/ ОХУ-д бүртгэгдсэн шинэ халдварын тоо 33 мянга давж, нийт халдварын тоо нь Европт хамгийн олон буюу 222 мянга болоод байна.

Эрх баригчид эдийн засгаа хөдөлгөөнтэй хэвээр байлгахын тулд хатуу хөл хорио тавихаас татгалзсан бодлого баримталж байгаа бөгөөд вакцинжуулалтад гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Орчуулах »
error: Content is protected !!