Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулжээ

2021-10-17
1 min read

 “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын  шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга  Ү.Ганболд зөвлөлийн хуралд танилцууллаа. НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд Ажлын хэсгээс хороог 87 шалгуур үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын багийг 33 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нийслэлийн 2021 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулсан байна. Дээрх болзолт уралдаанд  шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, нийслэлийн 171 хороонд хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Болзолт уралдааны дүнг батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Орчуулах »