Covid-19-ийн халдварын улмаас Хятадын зүгээс Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хааж, хөл хорио тогтоожээ. ӨМӨЗО-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр Эрээн хотод covid-19-ийн халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Халдвар авсан иргэн нь Эрээний Монголоос ачаа бараа оруулж ирдэг хаалттай хяналтын бүсийн ажилтан ажээ.
Манай талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд, хилийн боомтын үйл ажиллагааг хааж байгаа бөгөөд одоогоор хэд хоног хаах нь тодорхойгүй байгаа аж. Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болоод байна.