Ирэх онд Засгийн газар нийгмийн халамжийн үйлчилгээг багасгаж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлого баримтлана гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “”Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хүн бүрийг ажилтай болгохыг зорьж байна. Яамны зүгээс халамжийн бодлогод анхаарсан төсөл боловсруулсан.
Тухайлбал, Одонгийн мөнгө, цалинтай ээжийн мөнгийг бүх ээжүүдэд олгодог. Энэ бол халамжийн нэг хэлбэр. Цаашид энэ бүхэнд тандалт хийж яг халамж хүртэх шаардлагатай иргэдэд олгоно. Мөн улсын хэмжээнд 220 мянган иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авдаг бөгөөд төсөвт 250 мянга төгрөг гэж тусгадаг байна. Хүнс тэжээлийн дэмжлэгт малчид хамрагддаг бөгөөд одоо малчид чинээлэг дундаж давхрага гэж тооцох болсон тул дэмжлэгээс хасах санал гаргасан” гэлээ.