Я.Содбаатар: ЕБС, цэцэрлэгүүдэд танхимын хичээл орохгүй

2020-11-23
1 min read

Засгийн газар өнөөдөр (2020.11.23) ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газрын хуралдаанаар Ковид-19-ийн цар тахлын үед авч байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусний цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олгосон. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй. Цэцэрлэг, ЕБС-ууд арванхоёрдугаар сарын 18-ыг хүртэл цахимаар хичээллээд хуваарийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл амарна. Харин Их, дээд сургуулийн оюутнууд 2021 нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Танхимын хичээл тэр болтол орохгүй” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!