Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ

2021-10-13
1 min read

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссыг нэгтгэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабыг байгуулжээ.

Нэгдсэн шуурхай штабыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах, салбар дундын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах үүрэгтэйгээр байгуулсан байна.

Тус штабын даргаар бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2021.10.13/ тэрбээр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах гамшгаас хамгаалах алба, тусгай чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагын удирдлага,  мэргэжилтнүүдтэй уулзаж, штабын цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэл, хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!