Гадаадын 36 улсын иргэд манай улсад 30 хүртэл хоногоор зорчих боломжтой

2021-10-07
1 min read

Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 192 дугаар тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн батласнаар Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх Electronic Visa Application System-ийг 2021.10.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.

Цахим системээр 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно. “Монгол Улсын цахим визний загвар”,”Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-ыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, 09 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн юм.

Орчуулах »
error: Content is protected !!