“Нэг мод нэг чанар” төслийг танилууллаа

2021-10-07
1 min read

2021.10.05-ны өдөр Сүхбаатарын талбайд Хог хаягдлын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж Хог хаягдал дахин боловсруулалт, Ариутгал халдваргүйтгэл, Хөрсний бохирдол, Оршуулгын зан үйлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээ иргэд олон нийтэд танилцуулж мэдээлэл олголоо.

Энэхүү нээлттэй хаалганы өдрийн гол онцлог нь Буяны салбарын байгууллагууд анх удаа оролцсон бөгөөд “Улаанбаатар буян” ХХК нь 2022 онд өөрийн хэрэгжүүлэх томоохон төслийн нэг болох “НЭГ МОД НЭГ ЧАНДАР” төслийг олон нийтэд танилцуулж, оршоох үйлчилгээний хөгжил дэвшлийг иргэдэд танилцууллаа.

Мөн Нийслэлийн Засаг Даргын 2021 оны 09 сарын 24-ны өдрийн А/733 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүрэг 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Самбалхүндэв /70 давхар/-ын оршуулгын газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан “Нью Семетри” ХХК уг төслийн ажилтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Уг төслийг  Самбалхүндэв /70 давхар/-ын оршуулгын газарт хэсэгчилэн тогтоосон 10 га газарт бүтээн байгуулах бөгөөд чөлөөлөх талбайд орсон шарилын мэдээллийг  www.sambalkhundev.mn сайтаас хайлт хийж харах, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7210-0101 дугаараас авах боломжтой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа.

Орчуулах »
error: Content is protected !!