Ц.Нямдорж: Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч байсангүй

2021-10-06
1 min read

Засгийн газрын өнөөдрийн /2021.10.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, миний бие ахлан ажиллахаар болсон.

Энэхүү ажил нь салбар дундын зохицуулалт шаардах учраас ажлын бүрэлдэхүүнд холбогдох сайд, хотын удирдлагууд багтсан. Энэхүү асуудлыг  яаралтай шийдвэрлэх  шаардлагатай. Шатахуун, түлшний хомсдолын асуудал ч тэр улс төрийн хурцадмал үед таарлаа. ОХУ-ын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шатахуун нийлүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор алдаа гаргасан албан тушаалтанд  хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар  тийм асуудал яригдаагүй. Цаашид ажлын явцыг  сайжруулна. Covid-19 халдварыг урд өмнө нь туулж байгаагүй учраас  ажил хийж байгаа хүмүүс самгардаж, сандрах асуудал гарах л юм. 

Covid-19 халдварын нөхцөл байдал хүнд байна. Засгийн газар болон бусад байгууллагууд  холбогдох арга хэмжээг авч байгаа. Covid-19 халдварын дараах эдийн засгийн байдал хэцүүхэн байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Би 1990 оноос хойш улс төрд явж байна. Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч  байсныг өмнө нь харж байсангүй гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!