УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг.
Тэгвэл өчигдөр /2021.10.05/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцжээ.
Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.
Ю.Цэдэнбал агсныг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр одоо л гарч байгаа юм.