Аливаа мэдээллийг хурдан шуурхай өгдөг, авдаг байхын төлөө ажиллана

2021-10-04
1 min read

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулж буй “ЦАР ТАХАЛ БА ЖДҮ” сэдвийн хүрээнд 21 аймагт хийх Төр, орон нутгийн удирдлагууд болон ЖДҮ эрхлэгчдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгаас эхэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Цар тахал ба ЖДҮ, Жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарын хууль эрх зүйн орчин, Батлан даалтын сангийн тухай, Төрөөс худалдан авах ажиллагаан дахь өрсөлдөөн ба ЖДҮ-ийн оролцоо, Санхүүжилт борлуулалт ба ажиллах хүч сэдвийн дор,

– ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Орон тооны гишүүн С.Цогтгэрэл

– Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа;

– Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг;

– Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Г.Гангамөрөн;

– “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Даваабаяр нар илтгэл тавилаа.

“Цар тахал ба ЖДҮ” хэлэлцүүлэг нь Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт орон нутагт хэрхэн хүрч байгаа болон тэдэнд тулгарч буй асуудал, гарц шийдлийн тухай орон нутагт хоёр талын уулзалт хийснээрээ онцлог байв.

Хэлэлцүүлэгт оролцсон Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчид Ковидын үед тэсч үлдсэн бидэнд Төрийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгааг онцолж цаашид дотоодын үйлдвэрлэлээ өсөн нэмэгдүүлэхэд бодит ажил хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдлаа. Мөн Төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль эрх зүйн орны тухай мэдээлэл зорилтоо газраа хүрдэггүй хомс байдаг бөгөөд ЖДҮ эрхлэгчид энэ талын мэдээлэл багатай байдаг байна. Иймд аливаа мэдээллийг хурдан шуурхай өгдөг, авдаг байхын төлөө хоёр тал анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь Төр иргэддээ үйлчилж, мэдлэг мэдээллээр хангаж ажилладаг байхын үлгэрлэл болсонд Орхон аймгийн ЗДТГ талархал илэрхийлэв.

Орчуулах »
error: Content is protected !!