Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ үнээ нэмсэн жижиг дэлгүүрүүдийг 20 сая төгрөгөөр торгох болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Хүнсний жижиг дэлгүүрүүдийг 20.000.000 төгрөгөөр торгоно. Өнгөрсөн хугацаанд үнэ буулгах арга хэмжээ авсан. Гарангуут буцааж үнээ нэмж байна. Торгох гэхээр эгч нь, эмээ нь, ах нь, өвөө нь яаж төлөх билээ гэж уйлж байгааг нь өрөвдсөн. Гэтэл гарангуут эргээд инээмсэглэл дүүрэн үнээ нэмж байна. Та бүхэн ард түмнээ бодохгүй бол бид та нарыг өрөвдөөд яах билээ” гэжээ.