Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг.
Тэгвэл энэ жил 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр /10 дугаар сарын 04-ний/ 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулна. Цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.