БНХАУ-ын Засгийн газраас туслахаа илэрхийлжээ

2020-11-23
1 min read

БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс нуклейн хүчлийн шинжилгээний оношлуурууд, коронавирусийн геномыг тогтоох химийн шинжилгээний бодисуудаар хангах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь, “Хятад, Монгол бол уул усаар холбогдсон найрсаг хөрш орнууд билээ. “COVID-19” дэгдсэнээс хойш хоёр орон халдвартай тэмцэх чиглэлд харилцан бие биедээ тусалж, нааштай олон үр дүнд хүрсэн. Саяхнаас Монгол Улсад “COVID-19” халдварын нөхцөл байдал өөрчлөгдөж, тус улсын Засгийн газар, ард иргэд халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж, коронавирусийн геномыг тогтоох химийн шинжилгээний бодисуудаар хангах шийдвэр гаргалаа. Манай улс Монголын талд шаардлагатай үед нь бүхий л чадлаараа туслах болно. Засгийн газрынхаа удирдлага дор Монгол Улс халдварыг ойрын хугацаанд ялан дийлнэ гэж бид итгэж, хүсэж байна” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!