“Чингис хаан” музейн 20500 кв.м талбай бүхий есөн давхар цогцолборын барилгын ажил бүрэн дууссан талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.
Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулсан байна.