Бээжингийн өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно. Энэхүү наадмыг гадаадын үзэгчгүй явуулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ.
Тэмцээний тасалбарыг зөвхөн эх газрын Хятадын иргэдэд л худалдаалах аж. Ингэснээр Хонконг, Макаогийн иргэд олимп үзэх боломжгүй болсон байна.
Гадаадын үзэгчгүй явагдах шалтгаан мэдээж дэлхийг хамарсан цар тахал. Харин ковидийн эсрэг авах арга хэмжээ, үзэгчдээс шаардах бичиг баримт, тасалбарыг яаж авах зэрэг асуудлыг зохион байгуулагчид удахгүй олон нийтэд мэдээлэх юм.