Зургаан настай энэтхэг хүү дэлхийн хамгийн залуу программист боллоо

Зургаан настай Архам Талсания хэмээх хүү Гиннесийн амжилтын номонд орлоо. Түүнийг дэлхийн хамгийн залуу программист болохыг хүлээн зөвшөөрчээ.

Хоёрдугаар ангийн хүү Python программын хэл судалж, Pearson VUE шалгалтын төвд Microsoft-ын гэрчилгээний шалгалт өгчээ. Архам хүү Python-д ажилладаг ааваасаа программчлалыг сурсан гэнэ. Тэрбээр хоёр настайдаа планшет ашиглаж сурч, 3 настайдаа iOS болон Windows үйлдлийн системтэй компьютеруудыг судалж эхэлсэн байна. хүү том болоод бизнесмэн болж, хүмүүст туслах хүсэлтэй гэнэ.

Arham_Talsania_writing_a_code_in_Python_programming_language_for_a_game Зургаан настай энэтхэг хүү дэлхийн хамгийн залуу программист боллоо

“Би программчлалын цэс, тоглоом, систем бүтээгээд, хэрэгтэй хүмүүст нь тусалмаар байна” хэмээн хүү ярьжээ.

Инженер программистаар ажилладаг хүүгийн эцэг эхэндээ хүүгээ тоглоом л тоглож байна гэж боддог байсан гэнэ. Гэвч хүү тоглоом яаж бүтээснийг сонирхоод байхаар нь программын үндсийг заа, Архам өөрийн гэсэн тоглоом бүтээж эхэлсэн байна. Түүнчлэн хүү Microsoft-ын технологийн түнш статус авчээ.

Орчуулах »
error: Content is protected !!