АН: Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулна

2021-09-23
1 min read

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон ийм үед гадуур зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байсан. 

Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр эрх баригчид халдварыг ихэсгэсэн. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс төрийн гурван өндөрлөг уучлалт гуйх ёстой. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана” гэв. 

Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  1. Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  2. ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа, мэргэжлийн бус Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт  төсвийн мөнгөөр үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж буй луйврыг зогсоох
  4. Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, иргэдийн итгэлийг алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Дээрх шаардлагуудыг биелүүлэхгүй тохиолдолд аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэдгийн хэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!