Тэрэлжид 168 хүүхдийн сургууль, 100 ортой цэцэрлэг барина

2021-09-22
1 min read

Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн зургаадугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болжээ.

1 хүн, сууж байгаа, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч “Инерци” ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцсон байна.168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга зургаадугаар хорооны Шилжрээгийн хэсэгт баригдаж, 2022 оны наймдугаар сард ашиглалтад орох аж. 

Эх сурвалж: Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

Орчуулах »
error: Content is protected !!