Банкны ажилтнуудыг шинжилгээнд хамрууллаа

Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Түүнчлэн иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд оруулсан бөгөөд тус дүүрэг энэ сарын 14-ний өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Мөн Нийслэл, орон нутгийн тусгаалалтын байрнаас гарсан иргэдийн эрүүл мэндийг 14 хоног гэрээр тусгаарлан ӨЭМТ-ийн хяналтад ажиглах үйл ажиллагааг дахин сэргээсний дагуу гэрийн тусгаарлалтын 14 хоногийн ажиглалтад 34 иргэнийг хянаж байгаа гэнэ.

Ийнхүү НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтад авах, шинжилгээнд бүрэн хамруулахаас гадна Чингэлтэй дүүргийн Гүнт дэх шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан 9 албан хаагчийг ажиллуулж байна.

Орчуулах »