ОБЕГ-ын төлөөлөгчид Франц улсад ажлын айлчлал хийлээ

2021-09-21
1 min read

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид  энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх төслийн хүрээнд нийт 4 төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэгдэн, холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэгдэх юм.

Харин агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагааны 2, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлэгдсэн бөгөөд энэхүү төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.

Эдгээр төслүүд нь автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!