Иргэдийг тусгай аппликейшнээр хянана

2020-11-23
1 min read

Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.  Тэрбээр, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг  тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэлээ.

Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног. Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана. Халдвар голомтлон гарсан аймгуудад эмч, мэргэжилтнүүд,  УОК, МХЕГ гээд холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт 279 иргэн өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байна гэв.

Орчуулах »