Сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно

2021-09-20
1 min read

Монгол Улсын Засгийн газар болон Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр, Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.Энэ өдрүүдэд манай яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахад эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна. Жишээ нь Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид маань эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ гэжээ.

дотор болон ус гэх мэтийн зураг байж болно
Орчуулах »
error: Content is protected !!