Өмнөговь чиглэлийн зорчигч тээврийг түр зогсоолоо

2021-09-18
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа. 

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “УЛААНБААТАР ХОТ – ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМ” чиглэлийн үйлчилгээг өчигдрөөс буюу есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн  есдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоолоо.

Мөн “УЛААНБААТАР ХОТ– ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ СУМ”, “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН ОВОО СУМ” чиглэлүүдийн үйлчилгээг өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!