Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 номинациар салбарын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
Шагналын номинаци
Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:
- Шилдэг шинэ бүтээгдэхүүн -1
- Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -1
- Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -2
- Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч -1
- Шилдэг хүнс экспортлогч -1
- Шилдэг цахим худалдаа эрхлэгч -1
- Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч -1
- Эрүүл, шим тэжээллэг зоог -1
Газар тариалангийн салбар:
- Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-2
- Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин -1
- Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч -2
- Хамгийн их төмс борлуулсан ногоочин -1
- Шилдэг жимсчин -1
- Шилдэг хоршоо -2
- Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч -2
Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:
- Онцлох шинэ бүтээгдэхүүн -2
- Экспортын шилдэг бүтээгдэхүүн -2
- Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн -2
- Шилдэг ажил олгогч -1
- Шилдэг хоршоо -2
- Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч -1
Шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХХААХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Дэд ажлын хэсгүүд доорх цахим хаягаар хүлээн авна.
- Хүнс, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын шалгаруулалтын материалыг “Хүнсний үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Отгонжаргал, цахим хаяг: [email protected], Утас: 51-261962;
- Газар тариалангийн салбарын шалгаруулалтын материалыг “Газар тариалангийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Н.Оюунсувд, цахим хаяг: [email protected], Утас: 51-263408;
- Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын шалгаруулалтын материалыг “Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Болормаа, цахим хаяг: [email protected], Утас: 77485555-3;
Шагналыг 09 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.
Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал
№ | Шагналын номинаци | Шалгуур үзүүлэлт, давуу байдал | Бүрдүүлэх материал |
Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар: | |||
1 | Шилдэг шинэ бүтээгдэхүүн | – Бүтээгдэхүүний биет байдал, шошгын мэдээлэл нь шинэлэг байдал, зориулалт, ач холбогдол, ашигласан дэвшилтэт технологи нэвтрүүлснийг нотлох- Сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрлэлд нэвтэрсэн тухай нотолгоотой байх | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сүүлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
2 | Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн | – Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан дүн | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сүүлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан дүн- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
3 | Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн | – Орон нутгийн онцлогтой хүнсний түүхий эдийн нөөцийг ашигласан байх- Орон нутгийн онцлогтой боловсруулах технологийг ашигласан байх- Орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны тоо | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Сүүлийн 2 жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Тохирлын гэрчилгээний хуулбар- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
4 | Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч | – Органик үйлдвэрлэл эрхэлсэн хугацаа- Органик талбайн хэмжээ болон зөгийн үүрний тоо- Баталгаажуулалтын гэрчилгээ- Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, дугаар авч, борлуулсан хэмжээ- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлж, олон нийтэд таниулах талаар хийж байгаа ажлууд- Бүтээгдэхүүний маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт (сав баглаа боодол), брэнд хөгжүүлэлт- Органик үйлдвэрлэлд шинэ шинэлэг арга технологи нэвтрүүлсэн байдал (шинэ таримлыг нутагшуулсан, туршиж ургуулан зах зээлд нийлүүлсэн, органик стандартын дагуу үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ нэвтрүүлсэн шинэ технологи, арга зүй, харьцуулсан судалгаа гм) | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар- Органик хүнсний бүртгэл мэдээллийн сангийн бүртгэлийн хуулбар- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлсэн тухай тайлан- Органикийн шинэ технологи нэвтрүүлсэн тайлан- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
5 | Шилдэг хүнс экспортлогч | – Экспортын бүтээгдэхүүний 3 жилийн дундаж өсөлт 10%-иас багагүй байх- Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/- Экспортолсон шинэ бүтээгдэхүүний тоо- Нэвтрүүлсэн шинэ технологи | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Экспортын дүн мэдээ, тайлан- Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
6 | Шилдэг цахим худалдаа эрхлэгч | – Цахим худалдаа эрхлэх албан ёсны бүртгэлтэй байх- Цахим худалдааны борлуулалтын дүн- Цахим худалдаанд оролцогчийн аюулгүй байдал, системийн найдвартай байдлыг бүрдүүлсэн байх- Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Цахим худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл- Цахим худалдааны системийн танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /- Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын мэдээ, тайлан |
7 | Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч | – Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 2 жилээр/- Тогтвортой үйл ажиллагаагаа хангах менежмент хэрэглэсэн- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /- Цар тахлын нөхцөлд ажлын байраа хадгалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /сүүлийн 2 жилээр/ |
8 | Эрүүл, шим тэжээллэг зоог | – Эрүүл, шим тэжээллэг орц- Боловсруулалтын технологи- Үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн үндэслэл | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга, технологийн карт- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
Газар тариалангийн салбар: | |||
1 | Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/ | -Таримлын нэр төрлийн тоо-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/ | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
2 | Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин | – Таримлын нэр төрлийн тоо- Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/ | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
3 | Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч | – Таримлын нэр төрлийн тоо-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/ | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
4 | Хамгийн их төмс борлуулсан ногоочин | -Борлуулсан төмсний тоо хэмжээ, сортын шинж чанар-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
5 | Шилдэг жимсчин | – Таримлын нэр төрлийн тоо-Борлуулсан тоо хэмжээ, сортын шинж чанар-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
6 | Шилдэг хоршоо | -Таримлын нэр төрлийн тоо- Гишүүдийн тооны өсөлт жилд 5%-иас доошгүй;-Нийт активын өсөлт нь тухай жилийн инфляцийн түвшнээс багагүй;-Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тоо болон чанарын хувьд өссөн;-Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан байх,-Нийтэд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
7 | Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч | -Хэрэглэгчийн таашаалд нийцсэн байдал-Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго- Стандарт | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн |
Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар: | |||
1 | Онцлох шинэ бүтээгдэхүүн | – Сүүлийн 1 жилийн хугацаанд зах зээлд шинээр нэвтэрсэн- Ижил төрлийн бусад бараа бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал- Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/- Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго- Стандартын шаардлага хангасан байдал | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга – Тухайн бүтээгдэхүүний танилцуулга, зураг – Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт – Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
2 | Экспортын шилдэг бүтээгдэхүүн | – Экспортолсон бүтээгдэхүүний тоо, хэмжээ /сүүлийн 3 жилээр/- Экспортын үнийн дүн /сүүлийн 3 жилээр/- Экспортолсон улсын тоо – Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго – Стандартын шаардлага хангасан байдал | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга – Экспортод гаргасан бүтээгдэхүүний танилцуулга, зураг – Экспортын дүн мэдээ, тайлан /сүүлийн 3 жилээр/- Тохирлын гэрчилгээний хуулбар- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
3 | Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн | – Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/- Тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнийн дүн /сүүлийн 1 жилээр/- Борлуулалтын суваг үүсгэсэн байдал- Дотоодын түүхий эд, материал, технологийг ашигласан байх- Ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулсан байдал- Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго – Стандартын шаардлага хангасан байдал | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга – Импортыг орлох онцлох бүтээгдэхүүний танилцуулга, зураг- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт- Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
4 | Шилдэг ажил олгогч | – Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 3 жилээр/- Нийгмийн хариуцлага /сүүлийн 1 жилээр/- Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн байдал- Салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга- Хүний нөөцийн бодлого, танилцуулга- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /сүүлийн 3 жилээр/- Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд /сүүлийн 1 жилээр/ |
5 | Шилдэг хоршоо | – Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх- Гишүүддээ ногдол орлого хуваарилдаг байх- Борлуулалтын орлого нь өсөлттэй байх /2020 он/- Болзошгүй эрсдэлийн сангаа зохих журмын дагуу байгуулсан байх- Аймаг, суманд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /Хоршооны РД-ыг бичих/- Хоршооны танилцуулга- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /2020 он/- Брэнд бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/ |
6 | Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч | – Эдийн засгийн үр өгөөж;- Хүний нөөцийн ур чадвар;- Зах зээлийн эрэлт хэрэгцээ – Үйлчилгээний соёл, иргэдийн сэтгэл ханамжтай байдал | – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга- Хүний нөөцийн ур чадвар, танилцуулга- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/ |