ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар /2020.11.13-ны 11:00 цаг/ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өчигдөр оройны 17.00 цагийн мэдээллээс хойш Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин Улаанбаатар хотод +11 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр, манай улсад батлагдсан нийт тохиолдол 640 боллоо.