Коронавирусний эсрэг гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насныханд хийж эхэллээ. Гуравдугаар тундаа хамрагдах хүсэлтэй иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгтээ очиж Синофарм, Файзер вакцинуудаас сонгон сайн дурын үндсэн дээр хийлгэх юм.
Өнөөдрийн байдлаар 55-аас дээш насны иргэд болон боловсролын салбар, хариу арга хэмжээний багийн ажилтан алба хаагчид нийт 164 мянган иргэн дархлаа сэргээх тунд хамрагджээ.