Өөрийн зардлаар эм, тариа худалдан авсан 7 иргэнд 3 сая төгрөгийг буцаан олгожээ

2021-09-10
1 min read

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий 7 үйлчлүүлэгчийн 3 745 280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс иргэн-даатгуулагчдад олгожээ.

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт коронавируст халдварын  батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу эдгээр үйлчлүүлэгч эмчилгээндээ хэрэглэсэн байна.

Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг. Өвчтөний түүх дээр бичсэн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг ЭМДЕГ анхаарууллаа.

Орчуулах »
error: Content is protected !!