УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон ийнхүү 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС