Америк цэргүүд Афганистанаас явснаас хойших арилжааны анхны нислэг Кабулаас Катарын нийслэл Доха хотноо пүрэв гарагт газардсан байна. Тус нислэгээр Их Британийн 13, Канадын 43, Нидерландын 13, мөн Америкийн иргэд /тоог нь хэлээгүй байна/ суужээ.
Qatar Airways авиа компани хоёр дахь нислэгээ баасан гарагт хийхээр төлөвлөсөн байна. Кабулын нисэх буудлыг “Талибан” хөдөлгөөнд хүлээлгэн өгсөн наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш тус нисэх буудал ажиллаагүй юм.
Эх сурвалж: ВВС